1. Хар цагаанаар ав
Гэрэл зураг сонирхож эхэлж байгаа ямар ч хүн эхлээд хар цагаанаар авч үзэх хэрэгтэй. Энэ таныг өнгөнд хуурталгүй хэлбэр дүрс, зохиомжид анхаарал хандуулахад туслах болно. Хурд, өрцөө мэдэхээс ч өмнө авто горим дээр ч хамаагүй хар цагаанаар аваад бай.
2. Өнцөгөө өөрчилНэг хэвийн өнцгөөс зайлсхий. Зогсоод дардаг бол суу, хэвт. Авир, үсэр, гараа өргө. Яаж өөрчилж болох уу. Нэг обьектын зураг олон харсан бол тэр бүрээс тэс өөрөөр авахыг хичээ.
3. Камераа эзэмшКамераа бүрэн эзэмшээгүй бол асар үнэтэй мэргэжлийн камер байтугай энгийн халаасны камерын хүчин чадлыг ч гаргаж чадахгүй. Эдийн боол биш эзэн нь бай. Мөн хэзээ хаана, камерын ямар тохиргоогоор зураг авах вэ гэдгээ төвөггүй мэддэг байж өөрийн хүссэн үр дүндээ хүрнэ.
4. Бусдыг бишрэх биш, тэднээс суралцБусад хүмүүс гоё зураг аваад байдаг. Ялангуяа “гадныхан”. Ингэж ярих хүмүүс олон. Тэднийг хоосон бишрэх биш, тэдгээр зургуудыг яаж буулгаад байна, ямар зохиомж, ямар тохиргоо ашиглаж байна вэ гэдгийг нь судла, суралц.
5. Зураг бүртээ ач холдогдол өгХэдийгээр дижитал нь таньд дор бүрдээ зургаа үзэх боломж олгоод, хаа хамаагүй олон даралт хийсэн ч хамаагүй мэт сэтгэгдэл үлдээж байж болох ч дарж буй зураг бүртээ ач холбогдол өг. Сурч эхэлж байхдаа юм бүрийг л дараад байдаг гэдэг ч мөн л учир утгатай, бодож тунгааж, ядаж л зохиомжоо сайн бодож дарж байх хэрэгтэй.
6. Өнгийг судла, уран зураг үзӨнгөний талаар ойлголтыг бүр эхнээс нь маш нухацтай судлах хэрэгтэй. Гэрэл зургийн зохиомжийг өнгө төгөлдөржүүлж, мөн бусниулж ч чадна. Аль өнгө ямар сэтгэхүйтэй байдаг, хүнд яаж нөлөөлдөг, хоорондоо хэрхэн хоршдог гэхчлэн олон талаас нь сурч мэдэх хэрэгтэй. Уран зураг хамгийн сайн багш байж чадна.
7. ТөлөвлөЯмар нэгэн зураг авахдаа зүгээр очоод л дарчихдагаа боль. Юу авах гэж байгаагаа тодорхойл, хэзээ авбал нар хаанаас тусах вэ? юу ашиглах вэ? гэхчилэн бүхнийг бодож, төлөвлөж сур. Нэг цагийн өмнө ч бай хамаагүй төлөвлө.
8. Сур судлаБэлэн будаа хэн өгөх бол гэж битгий хүлээ. Өөрөө эрэл хайгуул хий. Интернэт орчин хамгийн сайн багш чинь байх болно. Гэрэл зурагчид интернэтийг хамгийн зөв хэрэглэгчид байдаг.
9. Зургуудаа сэдэвжүүлЯмар нэг сэдэв, төрлийг дагна. Мөн сэдэв гаргаж цуврал зургууд ав. Энэ нь таны бүтээмжийг дээшлүүлэх болно.
10. Эцэст нь жаахан “галзуу” байСтандартад баригдалгүй гаж зүйл хий. Өөрийн гэсэн дүрийг бүтээ.
No comments:
Post a Comment