Saturday, April 19, 2014

Мэдрэгч, мэдрэгчийн хэмжээ гэж юу вэ?

Мэдрэгч (sensor) гэдэг нь дижитал камерны хувьд “хальс” гэж энгийнээр ойлгож болно. Тийм учраас зургийн чанарт нөлөөлөх хамгийн гол зүйл нь мэдрэгч юм. Ялангуяа мэдрэгчийн хэмжээ нь зургийн чанарт шууд нөлөөлж байдаг.
Дараах үндсэн хэмжээтэй мэдрэгчүүд өргөн хэрэглэгддэг.
(зураг дээр дарж томоор үз)


Эдгээрээс Full Frame-ээс 1″ хүртэлх хэмжээтэй мэдрэгчийг тольт болон тольгүй камеруудад ашиладаг бол 1/1.2″-1/3.2 хэмжээтэй жижиг мэдрэгчүүдийг халаасны компакт камеруудад ашигладаг.

35мм буюу Full Frame гэдэг нь хальсны хэмжээнээс үүдэлтэй бөгөөд нэг хальсны хүрээг оруулсан хэмжээн өргөн 35мм байдгаас ингэж нэрлэх болсон. Яг хэмжээ нь 36ммх24мм байна
Мэдрэгчийн хэмжээ томорсоноор нэгж пикселийн хэмжээ томордог. Пикселийн хэмжээ томорч байнаа гэдэг нь дурангаар орж ирж буй гэрлийг илүү сайн мэдрэнэ. Мөн жижиг мэдрэгчид гэрэл сайн шингээхийн тулд цахилгаан цэнэгээр их шахсанаас болж NOISE их хэмжээгээр үүсдэг бол том мэдрэгчид бага байна. Гэх мэтчилэн мэдрэгчийн хэмжээ маш чухал үүрэгтэй байна. Дэлгэрэнгүй мэдээллүүд дараа дараагийн нийтлэлүүдэд орсоор байх болно. Энэхүү мэдээллээр үндсэн ойлголт өгөхийг хичээж байгаа бөгөөд илүү нарийн технологийн мэдээллүүдийг орхилоо. Хүсвэл оруулж болох юм.
Дурангийн хараалах урт нь Full Frame буюу 35мм мэдрэгчийн хэмжээнд суурилсан байдаг бөгөөд түүнээс бага хэмжээтэй мэдрэгч бүхий камерт дурангийн хараалах урт өөрчлөгддөг. Жишээлбэл 50мм-ын хараалах урттай дуран APS-C мэдрэгчид 75-80мм мэт харагддаг.
Доорх зурагт 50мм дурангаар авсан зургаар жишээ үзүүлбэл.
(зураг дээр дарж томоор үз)

No comments:

Post a Comment