Saturday, April 19, 2014

Ямар төрлийн камер сонгох вэ

Гэрэл зураг амьдралын салшгүй зүйл гэдгээрээ хүн бүрт зураг авах шаардлага гардаг.  Гэвч зураг буулгаж эхлэхийн тулд камер сонгох шаардлага гардаг бөгөөд бид бүгдэд хамгийн түрүүнд ямар камер сонгох вэ? Аль нь сайн, аль нь юунд зориулагдсан бэ? олон асуултууд гарч ирдэг.  Эдгээрт бага ч болов хариулъя.
Өргөн хэрэглээний дижитал камер нь дараах үндсэн төрлүүдэд хуваалаа.  Үүнд:

Халаасны камер (Point and Shoot)
Энгийн хэрэглээнд тохиромжтой. Анхлан суралцагчдад илүү ахисан түвшний халаасны камер тохиромжтой.  Энэ төрлийн камерууд овор хэмжээ бага, ихэвчлэн автоматчлагдсан байдаг. Дуран солих боломжгүй, мэдрэгчийн хэмжээ жижиг байна. Дотроо үнэ, түвшинээс шалтгаалж, дурангийн хараалах урт их бага байхаас гадна гар тохиргоо хийх боломжтой боломжгүй гэж байна. Мэдрэгчийн хэмжээ жижиг байдаг учир зургийн чанар сул (энгийн хэрэглээнд болно).
Зураг авах тохиромжтой нөхцөл нь өдрийн цагт буюу гэрэл хангалттай орчинд. Гэрэл багатай орчинд зураг чанаргүй буух нь элбэг.
Энгийн гэр бүлийн хэрэгцээнд тохиромжтой. Ашиглахад хялбар. Тольгүй камер (Mirrorless)


Сүүлийн жилүүдэд ихээхэн хүчээ авч байгаа төрөл.  Ахисан түвшний Тольт камер(dSLR) камерын давуу талуудыг халаасны камерын хэмжээтэй эх биед оруулж өгсөнөөрөө давуу талтай. Мэдрэгчийн хэмжээ энгийн халаасны камераас том байна.  Зарим нь 35мм хүртэл том хэмжээтэй байна.  Мэдрэгчийн хэмжээ том учир зургийн чанар сайн, дуран солих боломжтой. Тольт камер (SLR)


Энэ төрлийн мэргэжлийн түвшний камер гэж нэрлэх нь их.  Эсвэл том хар камер гэж байх.  Гэвч энэ төрлийн камерууд мөн адил дотроо сонирхогчийн түвшний болон мэргэжлийн зориулалттай олон загварууд байна.  Гол давуу талууд нь мэдрэгчийн хэмжээ том, хүссэн дурангаа сольж ашиглах боломжтой, автомат болон гар тохиргоо хийх боломжтой, зураг авах хурд сайн.   Сул тал нь мэдээж овор хэмжээ их, үнэ их.
Энэ төрлийн камерууд нь сонирхогчийн болон мэргэжлийн түвшнийх гэж хуваагддаг. Сонирхогчийн түвшний камерууд нь мэдрэгчийн хэмжээ арай бага (APS-C, гэвч халаасны камераас мэдээж хэрэг том), үзүүлэлтүүд бага байна. Гэхдээ мэргэжлийн камерын хэмжээнд ажиллах боломжийг эзэндээ олгож өгдөгөөрөө гэрэл зураг сонирхогчдод хамгийн тохиромжтой хэрэглээ болно.
Мэргэжлийн түвшний камерууд мэдрэгч том байна (Full Frame, 35mm), үзүүлэлт сайн, илүү хурдтай зураг буулгана. Үнэ их учир гэрэл зураг нь мэргэжил болсон хүмүүст тохиромжтой. Сонирхогчид эдгээрт буй өндөр үзүүлэлтийн хэргийг үргэлж гаргаад байдаггүй учир ухаалаг сонголт хийж, мөнгөө битгий дэмий үрээрэй гэж зөвлөх байна.

No comments:

Post a Comment